Авто цаг

Тоолуур

Байнгын зочид

МОНГОЛ СУБАРУ АВТОМАШИН ХХК





МОНГОЛ СУБАРУ АВТОМАШИН ХХК нь 2008 оны 1 дүгээр сард нэг сая ам.долларын хөрөнгөтэйгөөр Субаругийн автомашинуудыг борлуулагчийн үйл ажиллагаа эрхлэн Японы Фужи Хейви Индастриез компанийг монголд төлөөлөхөөр анх байгуулагдсан.




Автомашины худалдаа, сэлбэг, засвар үйлчилгээ, оношлогоо хийх зорилгоор өөрчлөн байгуулагдсан МОНГОЛ СУБАРУ АВТОМАШИН ХХК нь Улаанбаатар хотын Баянгол дүүргийн 20-р хорооны нутагт төв зам дагуу, ашигтай байрлалтай оршдог СУБАРУ ТӨВД байрлан үйл ажиллагаагаа явуулж байна. Үзэсгэлэнгийн танхим нь субаругийн нэгдсэн шаардлагад нийцсэн 2200м2 талбайтай, үзэсгэлэнгийн талбай, үйлчлүүлэгчийн амрах хэсэг, үйлчилгээний хүлээн авах хэсэг зэрэгт хуваагдан байрлаж, хүнлэг талархалтай үйлчилгээг манай тусгайлан мэрэгжсэн хамт олон үйлчлүүлэгчдэдээ байнга үзүүлж байдаг юм.

МОНГОЛ СУБАРУ АВТОМАШИН ХХК нь Субаругийн Forester,Tribeca,Outback загварын гурван төрлийн алдартай хөлгүүдийг борлуулж байна.
Хамгийн алдартай автомашин үйлдвэрлэгчийнх нь хувьд Субару-г дэлхий нийтээр хүндэтгэн магтдаг бөгөөд “Идэвхтэй Аюулгүй байдал, Идэвхтэй жолоодлого”  уриан дор Субару-гийн шилдэг үндсэн технологууд болох: SUBARU BOXER® хөдөлгүүр, тэгш хэмт Symmetrical All-Wheel Drive хүч дамжуулах анги зэргийг ашиглан маш бага дуу чимээ, туйлын бага “үнэртдэг” ТҮЛШ ЗАРЦУУЛАЛТ, доор орших тэнцвэрийн цэг, дугуйн идэвхтэй барьцалдалтыг мэдрэн, цаг агаар ба замын ямарч нөхцлийг үл ажран довтолгож сэтгэлийн таашаал, тав тухыг эдлэх бололцоог танд олгодог билээ.